Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН, МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН, МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар
Хөгшин Орхон-Хархорин, Зэгстэй-Өлзийт,Таац-Нарийнтээл голуудад битүү мөсөн бүрхүүртэй. Бусад голууд мөсөн захтай, зайр гүйж байна.
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон голын усны түвшинг олон жилийн дундажтай харьцуулахад: Бат-Өлзий сумын орчим 20 см их байгаа Хархорин сумын орчим 25 см бага байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги голын усны түвшин Уянга сумын орчим олон жилийн дунджаас 15 см бага байгаа бол Арвайхээр сумын орчим олон жилийн дунджаас 20 см бага байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац голын усны түвшин Нарийнтээл сумын орчим олон жилийн дунджаас 5 см бага, мөсний зузаан 8 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 20 см их, мөсний зузаан 23 см байгаа бол Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см их, мөсний зузаан 22 см байна.
Арвайхээр сумын газар доорх усны түвшний хэмжилтийн цооногт хийсэн хэмжилтээс харахад: Газрын доорх усны түвшин өмнөх оны энэ үетэй харьцуулахад 1.62 м орчим дээшилсэн байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР